Бид таны хэрэгцээнд тохирсон дэвшилтэт технологийн шийдлээр хангана!

Барилгын цахилгаан, холбоо дохиолол, засал чимэглэл, галын аюулын дохиоллын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Чанартай гүйцэтгэл, найдвартай ажиллагааг бид танд санал болгож байна.

Боршур татах

Барилгын цахилгааны угсралтын цогц шийдэл танд хүргэнэ!

Барилгын цахилгаан хангамж, дотоод сүлжээ, тоног төхөөрөмжийн суурилуулалт, угсралтын ажлыг туршлагатай мэргэжилтнүүдийн баг чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ.

Боршур татах

Бид зураг төслийн дагуу чанартай гүйцэтгэнэ!

Галын аюулын дохиолол, хяналтын камер, сүлжээ угсралт, хамгаалалтын системийн иж бүрэн шийдлийг мэргэжлийн баг чанартай суурилуулж, баталгаажуулна.

Боршур татах

Бид таны бизнесийн хэрэгцээнд нийцсэн програм хангамжийг бүтээнэ!

Вэб болон мобайл аппликэйшн хөгжүүлэлт, систем интеграц, UX/UI дизайн, зөвлөх үйлчилгээ зэрэг програм хангамжийн цогц шийдлийг мэргэжлийн баг танай байгууллагад санал болгож байна.

  • Үйлчилгээ
  • Бидний санал болгож
    буй үйлчилгээ

    “САН БИТ” ХХК нь барилгын цахилгаан, холбоо дохиолол, дотоод сүлжээ, галын аюулгүй байдлын системийн угсралт, барилгын дотор заслын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг. Бид танай төслийн оновчтой шийдлийг санал болгож, найдвартай гүйцэтгэлээр таны хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэнэ.

    icon

    Барилгын дотор цахилгааны угсралт

    Бид барилгын цахилгааны угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, найдвартай, аюулгүй байдлыг ханган гүйцэтгэнэ.

    icon

    Холбоо, дохиоллын угсралт

    Барилгын дотоод холбоо, интернэт сүлжээ, дохиолол, галын аюулгүй байдлын системийн иж бүрэн угсралтыг санал болгож байна.

    icon

    Тоног төхөөрөмжийн худалдаа

    Цахилгаан болон холбоо, дохиоллын төрөл бүрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн худалдаа, нийлүүлэлтийг санал болгож байна.

  • Бидний тухай
  • Чанартай
    үйлчилгээ - Найдвартай гүйцэтгэл.

    Мэргэжлийн баг

    Туршлагатай инженер, техникийн ажилтнуудын баг таны төсөлд оновчтой шийдлийг боловсруулж, чанартай гүйцэтгэнэ.

    Баталгаат ажил

    Гүйцэтгэсэн бүх ажилдаа урт хугацааны баталгаа өгч, найдвартай ажиллагааг хангана.

    Цогц үйлчилгээ

    Барилгын цахилгаан, холбоо дохиолол, галын дохиолол, дотоод засал зэрэг иж бүрэн үйлчилгээг нэг дороос.

    Тогтвортой дэмжлэг

    Төслийн дараах засвар үйлчилгээ, системийн ажиллагааны хяналтыг тогтмол үзүүлнэ.

    /aboutimg.png
  • Хийсэн ажилууд
  • Бидний хэрэгжүүлсэн
    төслүүд

    Чингэлтэй дүүрэг, Сан Апартмент – 16 давхар орон сууц (А,Б блок)

    Дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэсэн 2020-2022 он

    Улаанбаатар зочид буудлын барилгын 1, 3, 5 давхар

    Хурлын авалтын их танхимын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2021 он

    Эрдэнэс Тавантолгой ХК-ны нүүрсний уурхайн суурь бүтцийн засварын төв

    Дотор цахилгаан, холбоо, дохиоллын угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 2021 он

    Тэрэлжид байрлалтай 4 давхар зочид буудлын барилга

    Дотор цахилгаан, холбоо дохиоллын угсралтын ажил. 2021 он

    Төв аймаг, бодь тэргэ эх хотхон – 12 давхар орон сууцны барилга

    Цахилгаан, холбоо, дохиоллын ажлын угсралт болон дотор заслын ажил. 2024 он

    Монгол бичиг, Кирилл үсгийн хооронд хөрвүүлэгч

    Монгол бичиг болон Кирилл үсгийн хооронд хурдан, алдаагүй хөрвүүлэлт хийх, мөн зурган бичвэрийг таних, үсгийн алдаа засах зэрэг ухаалаг шийдлүүдийг нэг дор багтаасан вэб юм.

    T Entertainment Studio – Олон талт, чанартай кино контент хүргэх дижитал платформ

    Хэрэглэгчдэд зориулсан чанартай, боловсрол, инээдмийн, соёл гэх мэт олон талт кино контентыг хүргэхээр зорьж буй платформ юм.

    Орчны мониторингийн ухаалаг бодит цагийн хяналтын систем

    Агаар, ус, хөрсний чанарыг бодит цагт хянаж, мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах боломжтой ухаалаг шийдэл.

    Холбоо барих

    Бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

    Төв оффис

    Чингэлтэй дүүрэг, 6-р хороолол, 6-р хороо, 47б байр, 501тоот